Хайкюү!!

Санамсаргүйгээр Ахлах сургуулийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг олж үзсэн Хината Шоёо өөрийнх нь хотын "Бяцхан үлэмж биетэн" гэх хочтой 170 см өндөр тоглогч 190 см тоглогчидтой чадварлагаар тоглон хожиж буйг хараад волейболоор хичээллэх хүсэлд хөтлөгдөнө. Үеийнхнээсээ нуруу намхан Хинатад тэмцээнд орох баг олдохгүй байсанд найзуудын хамтаар баг бүрдүүлэн тэмцээнд ортол өөр сургуулийн Кагэяма Тобио гэх гоц авьяаст хүүгийн багт гутамшигтайгаар бут ниргүүлнэ. Ялагдлын амтыг мэдэрсэн Хината ахлах сургуульд Кагэямаг ялна гэж өөртөө амлан Бяцхан үлэмж биетний сурдаг байсан Карасүно ахлах сургуульд иртэл хувь заяаны өрсөлдөгч Кагэяма нь мөн тус сургуульд элссэн байх нь тэр. Ингээд хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн хоёр хүүгийн волейболын тамирчин болох замнал эхэлнэ.

Гарч эхэлсэн: 2014

Ангийн тоо: 85

Төрөл: Инээдмийн, Драм, Шоонэн, Сургуулийн амьдрал, Спортын

    • 1-р бүлэг
    • 4-р бүлэг: Оргил өөд
  • Одоогоор Кино байхгүй байна