Ахлах сургуулийн Бурхан

Өмнөд Солонгосын өнцөг булан бүрээс тодорхой шалгуурыг хангасан тулааны урлагаар хичээллэгсдийг "Ахлах сургуулийн Бурхан" гэгч нэгэн тэмцээнд урина. Бүхий л тулааны урлаг, зэвсгийн эрдмийг ашиглахыг зөвшөөрсөн Ахлах сургуулийн Бурхан тэмцээнд түрүүлбэл ямар ч хүсэл бай биелүүлнэ гэнэ. Хүчтэй хүнтэй тулалдвал улам хүчтэй болно гэсэн бодолдоо хөтлөгдөж энэ тэмцээнд орж буй Жин Мури, түрүүлбэл найзынхаа эмчилгээний зардлыг дааж чадах юм гэж найдсан Хан Дэүи, удам дамжсан гэр бүлийнхээ дожог сэргээхээр хүчтэй нэгнийг хайж яваа Юү Мира нар энэхүү тэмцээн дээр уулзалдсанаар Ахлах сургуулийн Бурхан Тэмцээн эхэлнэ.

Гарч эхэлсэн: 2020

Ангийн тоо: 13