Довтолгооны үлэмж биетэн

Олон зууны өмнө хүн төрөлхтөн үлэмж биетнүүдийн гарт устах шахсан нь тэднийг аварга ханан дотор амьдрахад хүргэв. Хүний махаар хооллодог үлэмж биетнүүдээс айж ханан дотор нэг зууны турш аюулгүй амьдарсан хүмүүсийн энх тайван Аварга үлэмж биетэн хана нураан гарч ирснээр алдагдав. Нүдэн дээрээ ээжийгээ идүүлэхийг харсан Эрэн Еэгар бүх үлэмж биетнийг устгана хэмээн өөртөө андгайлан Туршуулын ангид элсэж цэрэг болохыг хүснэ. Эрэн Микаса болон багын найз Арминтай хамт сүүлийн хана нурахаас өмнө үлэмж биетнүүдийн нууцыг олж тэднийг устгахаар харгис дайнд орох нь тэр ээ.

Гарч эхэлсэн: 2013

Төрөл: Тулаан, Цус нөжтэй, Учир битүүлэг, Цэргийн, Супер хүч