Коллежийн оюутан Нао Канзаки нэрийнхээ утга шигээ дэндүү "тэнэг шударга" хүн байв. Нэгэн өдөр өөрт нь ирсэн хүргэлтийн хайрцгийг сониучирхан нээснээр тоглогчид нэгнээ хуурч мөнгийг нь булаадаг "Худалч тоглоом"-н тоглогч болчих нь тэр. Энэ тоглоомд өрсөлдөгчөө хуурч хожвол асар их мөнгө хожих боловч эсрэгээрээ алдвал дааж давшгүй өрөнд унах юм. Дэндүү шударга Нао гэнэн итгэмтгий зангаас болж тоглоомын мөнгийг луйвардуулаад арга барсандаа зууны шилдэг залилагч, өмнө нь сэтгэл зүйчээр сурч байсан Акияма Шиничиг ялаа эдэлж дуусаад суллагдахад нь өөрт нь туслахыг гуйна. Хүнд итгэх итгэлээ алдсан Акияма Наогийн гэнэн итгэмтгий хэдий ч цөхөршгүй тууштай байдлыг олж хараад туслахаар болдог. Энэхүү худалч тоглоомд Нао болон Акияма нар тус тусын сэдэлтэй ордог боловч удалгүй тэд тоглоомын төдийгүй оролцогчдын жинхэнэ мөн чанарыг олж хардаг.
Англи нэр: Liar Game
Гарч эхэлсэн: 2026
-
1
Домогт залилагч2
Хүчтэй долгион3
Шийдвэр4
Цөөнхийн дүрэм5
Холбоотон6
Санаачилга7
Ялагдагчдын сэргэлт8
Цомхтгох тоглоом9
Гэрэл ба харанхуй10
Аврал11
Контрабанд тоглоом12
Ёкояа13
Ан цав14
Дарангуйлал15
Нууц төлөвлөгөө16
Давлагаа17
Сэрэмжлүүлэг18
Болгоомжлол19
Нэгдэл20
Турхиралт21
Үзүүрийн учраа22
Урхи23
Цөмийн учраа24
Хариу дайралт -
Одоогоор Кино байхгүй байна