ЖоЖогийн хачирхалтай адал явдлууд: Ган бөмбөгийн уралдаан

1890 он, Америк. Дэлхийд урьд хожид болж байгаагүй өндөр шагналын сантай, Хойд Америк тивийг хөндлөн гулд туулах хурдан морины уралдаан болох гэж байлаа. Мянга мянган оролцогчид Сан Диегод нэгэн эгнээнд жагсаж, 6,000 километр туулж, түрүүлсэн цорын ганц оролцогч $50,000,000 (өнөөдрийн ханшаар $1,790,000,000) хожих уралдаанд дэлхийн өнцөг булан бүрээс авхаалж самбаа, шандсаа сорихоор цугласан байв. Гоц унаач гэгддэг байсан ч суумгай болсон залуу Жонни Жоестар уралдааныг үзэхээр Сан Диегод ирэхдээ галт зэвсгийн оронд нууцлаг хоёр Ган бөмбөг биедээ авч явсан Жайро Зеппелитэй таарч, санаандгүй тэрхүү бөмбөгт түүнийг хүртэл хөл дээр нь зогсоож чадах ер бусын хүч байгааг олж мэднэ. Энэ нууцлаг бөмбөгийн үнэнийг олж мэдэхээр өөртөө андгайлсан Жонни Жоестар уралдаанд оролцохоор шийдэн Америкийг хөндлөн гулд туулах хачирхалтай адал явдал эхэлнэ.

Англи нэр: Steel Ball Run: JoJo's Bizarre Adventure

Гарч эхэлсэн: 2026

Төрөл: Адал явдалт, Тулаан, Шоонэн, Онцгой хүч

  • Одоогоор Кино байхгүй байна