Дүү нь нас барж эцэг эх нь салсны дараа Тоүно Каорү гэртээ амар амгаланг мэдрэхээ больсон байдаг. Аавтайгаа ширүүн маргалдсаны дараа Каорү нууцлаг нүхэн гарцын өмнө ирэх ба энэ нь түүнийг татаж оруулдаг. Дотор нь харсан зүйлдээ алмайрч буцаж гарч явах замдаа өөрийнхөө нас барсан байсан тэжээвэр шувууг олж авна. Каорү нүхэн гарцад хэдхэн минут болсон байдаг ч гадаа гарч ирэх үед бүтэн долоо хоног өнгөрсөн байв. Энэ хачирхалтай зүйлээс болж "Үрашима нүхэн гарц" гэх хачирхалтай цуу яриаг санадаг. Тэжээвэр шувуу нь амилсан учраас Каорү дахин нэг удаа очиж гэр бүлээ дахин нэг удаа эвлэрүүлье гэж бодно. Гэвч түүнийг нүхэн гарц руу явж байхад ангийнх нь Ханаширо Анзү гэх шилжиж ирсэн сурагч дагасан байв. Үүнээс цааш тэд хамтдаа нүхэн гарцыг судлахаар болно.
Англи нэр: The Tunnel to Summer, the Exit of Goodbyes
Гарч эхэлсэн: 2022
-
Одоогоор Кино байхгүй байна