Чиний нойр булчирхайг идмээр байна

Бусадтай дотносохоос зайлсхийж, номын ертөнцөд цагийг өнгөрөөдөг ахлах сургуулийн хүү нэгэн өдрийн тэмдэглэл санамсаргүй олжээ. Тэмдэглэлийн эзэн нь хөгжилтэй, нийтэч ангийн охин Сакура бөгөөд нойр булчирхайн өвчний улмаас амьдрах хугацаа нь хязгаарлагдмал ажээ. Гэр бүлийнхнээс нь өөр хэн ч мэдэхгүй энэ нууцыг хүү олж мэдсэнээр тэс өөр ааштай хоёр сурагч дотносож эхэлнэ. Хамт өнгөрүүлэх цаг нь амьдрал болон бусадтай холбоо тогтоохын үнэ цэнийг хүүд шинээр мэдрүүлнэ.

Англи нэр: I Want To Eat Your Pancreas

Гарч эхэлсэн: 2018

Төрөл: Драм, Хайр дурлал