Хөрш зэргэлдээ байх боловч огт өөр хоёр ертөнцийг илэрхийлэх улсын Чидори ахлах сургууль болон Кикёо хувийн охидын ахлах сургууль. 16 настай Цүмүги Ринтаро бол Чидори ахлах сургуулийн сурагч бөгөөд түүний гадаад төрхөөс болж хүн бүр түүнээс зайгаа барина, гэвч үүнийг Ринтаро тоодоггүй байлаа. Нэгэн өдөр тэрээр бялууны дэлгүүртээ ажиллаж байтал нэгэн охиныг олж харах ба энэ учрал тэр хоёрын нөхөрлөлийн эхлэл болно. Тэр охиныг Каорүко гэдэг байсан ба Ринтаро түүний өөдрөг зан байдалд дасаж чадахгүй байсан ч хичээж эхэлдэг. Гэвч Ринтарогийн урд цор ганц саад гарч ирэх ба тэр нь Каорүко Кикёогийн сурагч байсан байж таарав.
Англи нэр: The Fragrant Flower Blooms With Dignity
Гарч эхэлсэн: 2025
Ангийн тоо: 13
Төрөл: Драм, Хайр дурлал, Сургуулийн амьдрал
-
Одоогоор Кино байхгүй байна