Японы цөмийн байгууламжид террорист халдлага болсны дараа улаан өнгөөр бичсэн "VON" гэсэн үг л үлдсэн байдаг. Засгийн газар ямар ч арга хэмжээ авч чадаагүй бөгөөд цагдаа нар гэмт хэрэгтнүүдийг баривчлах арга зам хайна. Олон нийт үүний талаар ер мэдээгүй байтал зургаан сарын дараа хачирхалтай бичлэг интернэт орчинд тархдаг. Тэнд "Сфинкс" хэмээн өөрсдийгөө танилцуулсан хоёр өсвөр насны хөвгүүд цагдаа нараар оньсого таалгаж тэднийг сорино. Цагдаагийн газар эхний оньсогыг тайлж чадалгүйн улмаас Токиогийн захиргааны газар нуран унана. Үүнтэй тэмцэхээр мөрдөгч Шибазаки Кэнжиро дахин ажиллаж эхлэх боловч Сфинкс яг ч алан хядах үйл ажиллагаа хийхээр зориогүй болохыг мөрдлөгийн явцад өөрөө олж мэдэх бөгөөд Сфинкс яг юу хүсэж байгааг хайж эхэлнэ.
Англи нэр: Terror in Resonance
Гарч эхэлсэн: 2014
Ангийн тоо: 11