Эрго Прокси

Бүнхэр Ромдо хотод дэлхий дээрх хамгийн сүүлчийн хүн төрөлхтний соёл иргэншлийн нэг оршдог. Хэдэн мянган жилийн өмнө экологийн сүйрлээс болж дэлхий сүйрч одоо эдгээр бүнхэр хотуудын гадна амьдрах бараг боломжгүй болсон байдаг. Хүн төрөлхтний сэргэлтийг түргэсгэхийн тулд хүмүүсийн өдөр тутмын амьдралд туслах зорилгоор хүн дүрстэй "Аутореив" роботуудыг бүтээсэн байдаг. Гэвч Аутореив нь "Когито вирус" хэмээх нууцлаг өвчин тусаж эхэлсэн бөгөөд энэ нь тэдэнд өөрсдийн гэсэн ухамсартай болох боломжийг олгоно. Үүнийг шалгахаар Ромдогийн захирагчийн ач охин Рил Майер өөрийн Аутореив болох Иггитэй хамт энэ хэргийг мөрдөхөөр томилогдоно. Гэвч энэ мөрдлөг хүн төрөлхтний хамгийн хар нүгэлтэй холбогдож Рилийн адал явдал эхэлнэ.

Англи нэр: Ergo Proxy

Гарч эхэлсэн: 2006

Ангийн тоо: 23

Төрөл: Учир битүүлэг, Сэтгэл зүйн, Шинжлэх ухааны уран зөгнөлт, Түгшүүр