Триган

Ваш Дэ Стампид бол $$60,000,000,000-н үнэ толгойд нь амласан домогт гэмт этгээд бөгөөд түүнийг "Хүн төрхт хуй салхи" хэмээн хочилж түүний тухай цуу яриа дэлхий даяар янз бүрээр тархсан байдаг аж. Түүнийг хормын дотор хотыг үнсэн товрог болгосон гэлцэж, дэлхий даяар түүнээс айн чичирдэг байлаа.

Англи нэр: Trigun

Гарч эхэлсэн: 1998

Ангийн тоо: 26

Төрөл: Адал явдалт, Тулаан, Шинжлэх ухааны уран зөгнөлт