4-р ангийн Фүжино Аюүмү сургуулийнхаа сонинд дөрвөн хэсэгт манга тогтмол зурдаг ба түүнийг ангидаа хамгийн сайн зурдаг гэж магтана. Нэг өдөр багш нь түүнд хичээлдээ ирдэггүй Кёомото гэдэг сурагчид манга хэсэгт зай гаргаж өгөхийг хүснэ. Кёомотогийн манга Фүжиногийнхтой харьцуулахад нарийн, гоё зураглалтай байсанд Фүжино ихэд ундууцна. Хичээлдээ бараг суудаггүй хүүхдэд ялагдахаас дургүйлхсэн Фүжино манга зохиоход өөрийгөө бүрэн зориулав. Цаг хугацаа өнгөрөхөд Кёомотог чадвараар давах хүсэл нь бүр л алсарч 6-р ангид орохдоо яваандаа манга зурахаа болино. Бага сургуулийн төгсөлт болоход Фүжиног Кёомотод дипломыг нь аваачаад өгөөч гэж гуйв. Энэ явдлаар нүүр тулсан тэдний санаандгүй учрал хэнийх нь ч төсөөлөхөөргүй үр дагаварт хүргэнэ.
Англи нэр: Look Back
Гарч эхэлсэн: 2024
Төрөл: Драм
-
Одоогоор Кино байхгүй байна