Энгийн хүн болохуй
Кобато Жоогоро болон Осанай Юки хоёр бусдын анхааралд өртөлгүй, жирийн ахлах сургуулийн сурагч шиг амьдрахыг хүснэ. Тэд энэ зорилгодоо хүрэхийн тулд бие биедээ туслах нууц тохиролцоо хийжээ. Гэвч эргэн тойронд нь тайлбарлахад бэрх явдлууд ар араасаа гарч, хүссэн тайван амьдралыг нь алдагдуулна. Хоёр сурагч эдгээр учир битүүлэг явдлаас хол байж, үнэхээр энгийн хүмүүс болж чадах болов уу?
Англи нэр: Shoshimin: How to Become Ordinary
Гарч эхэлсэн: 2024
Ангийн тоо: 22