Дайны 3 дахь жилд Махито хүү эмнэлэгт болсон галын золгүй ослоор ээжийгээ алдана. Энэ явдлаас удалгүй эцэг нь Махитогийн эхийн төрсөн дүү болох Нацукотой гэрлэж, Токиогоос өөд болсон эхийнх нь төрсөн нутаг руу нүүнэ. Тэнд Махитогоос нэгэн саарал дэглий салахгүй байх бөгөөд хүний хэлээр ээжийг нь амьд байгаа гэнэ. Ээжээсээ хагацсан зовлон шаналлаас хараахан сэтгэл нь эдгээгүй хүүг саарал дэглий нэгэн нууцлаг хонгил руу авч орох гэж үзнэ. Тэгтэл хүүгийн хойд ээж Нацуко алга болсноор хүү түүнийг авчрахаар эргэлт буцалтгүй шулуудан дэглийн хойноос явснаар сонин жигтэй адал явдалтай учирна.
Англи нэр: The Boy and the Heron
Гарч эхэлсэн: 2023
Төрөл: Адал явдалт, Драм, Уран зөгнөлт
-
Одоогоор Кино байхгүй байна