Гол дүр бол нэр нь үл мэдэгдэх Японы самурай ханхүү бөгөөд бараг бүх зүйлийг огтолж чаддаг ид шидийн катана эзэмшдэг. Тэрээр багадаа өөрийн хаант улсыг Аку гэгддэг муу ёрын, хэлбэр дүрсээ өөрчилдөг чөтгөрт алдаж, эрийн цээнд хүрсэн хойноо улсаа чөлөөлөх гэж явна. Аку болон Самурай хоорондоо маш ширүүн тулааныг хийж Самурай ялалт байгуулж эцсийн цохилтыг хийхийн алдад Аку түүнийг цаг хугацааны нүх ашиглаж ирээдүй рүү явуулдаг. Тэрээр нутгийн хүмүүст Жак гэж дуудагдсан тулд өөртөө Жак гэсэн нэр авч өнгөрсөн рүү буцах аргыг хайж ирээдүйд шинэ адал явдал нь эхэлнэ.
Англи нэр: Samurai Jack
Гарч эхэлсэн: 2001
Ангийн тоо: 62
Төрөл: Инээдмийн, Драм, Тулаан, Тулааны урлаг, Самурай, Шинжлэх ухааны уран зөгнөлт, Цаг хугацаа