Нинжа Камуй

Нүкэнин буюу оргуул нинжа Жое Хиган нь цуст өнгөрснөөсөө зугтаж Америкийн хүн ам бага эхнэр хүүхдийн хамтаар овгоосоо нуугдан амьдарч байлаа. Нэгэн шөнө хөлсний алуурчдын бүлэглэл гэрт нь халдаж эхнэр хүүхдийг нь нүдэн дээр нь хөнөөж, Жое Хиганыг үхлүүт шархдуулах нь тэр. Золоор гэх үү, золгүйгээр гэх үү ид шидийн гэмээр амьд үлдсэн Хиган эхнэр хүүхдийнхээ өшөөг авахаар эргэлт буцалтгүй шийднэ. Амьдралыг нь амьдын там болгосон хуучин овгоосоо өшөө авах гэтэл тэд 21-р зууныг байлдан дагуулж буй технологийн үндэстэн дамнасан корпорац АУЗА-тай ганзага нийлсэн байсан нь Хиганы өшөө авалтыг улам төвөгтэй, ээдрээтэй болгож ирнэ. Алдарт Жон Виктэй төстэй, хит болоод буй анимэг 7 хоног бүрийн Ням гарагаас үзээрэй.

Англи нэр: Ninja Kamui

Гарч эхэлсэн: 2024

Ангийн тоо: 13

Төрөл: Адал явдалт, Тулаан, Тулааны урлаг, Түгшүүр, Гэмт хэрэг