Агава Дайго хэмээх цагдаагийн офицер Күгэ тосгонд шинээр томилогдон ирнэ. Анх нүүж ирэхэд л өмнө нь байсан офицерынх нь үлдээсэн ханан дээрх "ЗУГТ" гэх бичиг болон тэр мөрдөгч нь мөрийтэй тоглоомд донтоод сураггүй болсон гэх сэжигтэй гэмээр зүйлс олон гарч ирнэ. Тийнхүү нэгэн өдөр Дайгогийн охин хэсэг хугацаанд сураггүй болоод буцаж ирэхдээ хүний хуруу олоод аавдаа авчирч өгөхөд тэр хуруу нь сураггүй болсон цагдаагийн офицер Каногийнх байдаг. Мөн Күгэ тосгоны хамгийн эрх мэдэлтэй гэгддэг Гото гэр бүлийнхэн хүний махаар хооллодог гэх хачирхалтай цуурхал сонссоноор Дайгогийн мөрдлөг эхэлнэ.
Англи нэр: Gannibal
Гарч эхэлсэн: 2022
Ангийн тоо: 15
Төрөл: Цус нөж, Учир битүүлэг, Аймшгийн, Япон