Плуто

39-р Төв Азийн дайнд гарамгай гавьяа байгуулсан Швейцарын домогт робот Мон Блан хэрцгийгээр алуулна. Хүмүүс төдийгүй роботуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн роботын хойноос дэлхий даяараа гашуудна. Мон Блан нь дайны ололт амжилтаар бус байгалийг гэх хайр, эелдэг сайхан зан чанараараа олны хайрыг хүлээсэн робот байсан юм. Түүнтэй хамт дайтаж явсан робот Европолын мөрдөгч Гешихт Мон Бланы аллагын хэргийг хариуцаж авна. Хэргийг мөрдөх явцдаа Гешихт "Плуто" гэх нууцлаг оршихуйн талаар сэжүүр олж авна. Яваандаа тус дайнд оролцсон дэлхий дээрх 8 дэвшилтэт роботууд Мон Бланы адилаар алуулаад байгааг анзаарна. Тэдгээр роботуудыг цаг хугацаатай уралдаж аврах гэж явахдаа Гешихт ой санамж, ёс суртахуунтайгаа тэмцэлдэж, үзэн ядалтаар дүүрэн ертөнцөд хүн болон роботын эмзэг хамтын оршлыг хамгаалахаар цөхрөлтгүй оролдоно.

Англи нэр: Pluto

Гарч эхэлсэн: 2023

Ангийн тоо: 8

Төрөл: Адал явдалт, Уран зөгнөлт, Сэтгэл зүйн, Онцгой хүч, Гэмт хэрэг, Мөрдөгч