Дийлдэшгүй
17 настай Марк Грейсон үеийнхнийхээ адил сургууль, найз нөхөд, хайр дурлалын асуудалтай жирийн хүү. Гэхдээ түүний аав бол дэлхийн хамгийн хүчирхэг супер баатар Омни-Мэн. Марк өөрийн хүч чадлыг олж нээснээр “Дийлдэшгүй” нэрээр хүмүүсийг хамгаалж эхэлнэ. Харин баатар болох нь нэр, өмсгөл сонгохоос хавьгүй хэцүү бөгөөд биширч явсан аавынх нь өнгөрсөн түүх түүний төсөөлсөн шиг баатарлаг биш байж мэднэ.
Англи нэр: Invincible
Гарч эхэлсэн: 2021
Ангийн тоо: 32