Хайр яг л борооны дараах шиг

Гүйлтийн тамирчин байсан даруу төлөв ахлах сургуулийн сурагч Акира Тачибана нь хөлдөө хүнд бэртэл авснаасаа хойш өмнөх шигээ гүйж чадахаа байжээ. Чингээд завтай болсон тэрээр Гарден кафед цагийн ажил хийх ба Акира олон насны зөрүүгээ үл харгалзан Масами Кондоү гэх 45 настай менежертээ сэтгэл алдарна. Кондоүгийн үйлчлүүлэгчдэдээ санаа тавьж тэдэнд эелдэг ханддаг зан нь бусдад зөөлөн, сул дорой харагдах боловч эсрэгээрээ Акираг түүнд татна. Мөн цаашлаад ресторанд хамтдаа цагийг өнгөрөөж дотносох нь түүний сэтгэлийг улам л хүчтэй болгоно. Энэхүү эргэлзээтэй мэдрэмжүүддээ дарлагдсан Акира эцэст нь сэтгэлээ илчлэхээр шийдэх ч, эцсийн үр дүн нь ямар байх бол?

Англи нэр: Koi wa Ameagari no You ni

Гарч эхэлсэн: 2018

Ангийн тоо: 12

Төрөл: Драм, Хайр дурлал