Ковбой Бибоп

2071 онд хүн төрөлхтөн Нарны аймгийг колоничилж чадсан ба энэ хэмжээгээрээ гэмт хэргийн тоо асар ихээр нэмэгдэх болов. Үүний улмаас гэмт хэрэгтнүүдийн толгойд шагналын мөнгө амлаж, тэдний хойноос орчин үеийн ковбойнууд элдэн хөөж амьдралаа залгуулж байв. Өмнө нь гэмт хэргийн бүлэглэлд хөлсний алуурчин байсан Спайк Спийгл, урьд нь цагдаа байсан Жет Блак, ой санамжаа алдаж өнөөдрөөрөө амьдрах Фэй Валентайн, гоц ухаант хакер Эдвард түүний нохой Эйн нарын адал явдлыг харуулсан 26 ангийг 1 бүрэн хэмжээний киноны хамтаар хүлээн авч үзээрэй.

Англи нэр: Cowboy Bebop

Гарч эхэлсэн: 1998

Ангийн тоо: 26

Төрөл: Адал явдалт, Тулаан, Сансар огторгуй