Нэрт найруулагч Мамору Ошийн нэг насны ажил, 20 жил үргэлжилсэн франчайз "Kerberos Saga" дотор "Хүн Чоно" бол хамгийн чухал, хамгийн сайшаагдсан бүтээл болдог. Хэзээ ч хуучирдаггүй асуултуудыг дэвшүүлж, түүнд өөрийнхөөрөө хариулсан бүтээлүүд л цаг хугацааны сорилтод тэсэж үлддэг билээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үймээн самуунд нэрвэгдсэн Японд цагдаагийн тусгай ангийн офицер Фүсэгээр дамжуулан дистопи нийгмийн асуултууд дэвшигдэнэ. Хүн ба араатан хоёрын зааг хаана байдаг вэ? Урвалт, итгэл гэж юу вэ? Нүгэл ба түүнийг үүрэх гэж юу юм бэ? гэх мэт.
Англи нэр: Jin-Rou
Гарч эхэлсэн: 2000
Төрөл: Драм, Хайр дурлал, Цэргийн, Хуучны
-
Одоогоор Кино байхгүй байна