Аркнайтс: Шинэ эриний оршил

Учир шалтгаан нь үл мэдэгдэх байгалийн гамшгууд ар, араасаа цувран гарч, үүнээс зугтаж буй хүмүүс хөдөлгөөнт хотуудад олноороо амьдардаг болжээ. Сүйрлийн голомтуудад үлдсэн Орижинум гэх чулууны энергийн ачаар нийгэм, технологи асар хурдтай хөгжив. Гэвч үүний төлөөс нь Орипати байлаа. Орипати гэх эдгэршгүй, хүний биеийг талстжуулдаг халдварт өвчин дэгдсэнээр маш олон улсуудад уг өвчнийг туссан хүмүүсийг гадуурхаж эхлэв. Засгийн газрууд хүртэл өвчин туссан хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулж байсан учир тэд бослого гаргаж эхэллээ. Родес арлын эрдэмтэд уг өвчинд эмчилгээ олохын тулд судалгаа хийн, бүх хүмүүсийг аврахыг хичээнэ.

Англи нэр: Arknights Prelude to Dawn

Гарч эхэлсэн: 2022

Ангийн тоо: 8

Төрөл: Тулаан, Уран зөгнөлт