Илбэчин Кайто 1412

Илбэчин, шидтэн хоёрын ялгаа юу вэ? Англи хэлэнд аль алийг нь "Magic" гэдэг. Кид бол илбэ ашиглан хулгай хийдэг Илбэчин хулгайч юм. Кайто Кидийг үйл ажиллагаа явуулж эхлэхэд Интерполоос өгсөн гэмт хэрэгтний дугаар нь 1412. Үүнийг Кид гэж уншиж болдог тул бүгд түүнийг Кид гэдэг. Тэр хүссэн хүнийхээ дүрд хувирч, ямар ч төхөөрөмж ашиглахгүйгээр хоолойг нь дуурайж чадна. Мөн зарласан цагтаа заавал ирж, зүгээр л хулгайлах бус үзэгчдийг хөгжөөдөг жинхэнэ үзүүлбэрчин юм. Күроба Кайто энгийн нэг ахлах сургуулийн сурагч байсан боловч эцгийнхээ үхлээс 8 жилийн дараа эцэг нь Кайто Кид байсан ба хэн нэгэнд хороогдсон болохыг мэднэ. Хэн, юуны тулд эцгийг нь хороосныг олж тогтоохоор тэрээр Кайто Кидийн хувиар ажиллаж эхэлнэ.

Англи нэр: Magic Kaito 1412

Гарч эхэлсэн: 2014

Ангийн тоо: 24

Төрөл: Адал явдалт, Инээдмийн, Учир битүүлэг, Хайр дурлал