Косүкэ, Нацумэ нар бага байхаасаа найзалж ирсэн боловч цаг хугацаа өнгөрөхийн эрхэнд хоёр найзын нөхөрлөл суларч 6-р ангид орох үед нэгнээсээ дөлж эхэлнэ. Зуны амралтын нэгэн өдөр нураагдах гэж байсан Косүкэгийн хуучин байранд тэдний ангийнхан сүнс харна гэж очихоор болдог. Хүүхэд насных нь нандин дурсамж өнгөрч, өсөж торнисон тэрхүү байранд нь нэгэн хачин үзэгдэл болох нь тэр. Хуучин байр нь огт ондоо орон зайд буюу далайд ирсэн байх ба тасралтгүй завь адил урссаар байх бөгөөд хүүхдүүд эзэнгүй хоосон байранд амь зуух тэмцлийн хажуугаар муудаж сайндан хоорондын холбоогоо улам бататган, нэгнээ ойлгон дотоод сэтгэлээ уудалж эхэлнэ.
Англи нэр: Drifting Home
Гарч эхэлсэн: 2022
Төрөл: Драм, Уран зөгнөлт
-
Одоогоор Кино байхгүй байна