Дэвид Мартинез нь ээжийнхээ хамтаар амьдардаг борчуулын хорооллын эгэл жирийн хүү. Шөнийн хот гэх баян ядуугийн туйл хэтийдэж, гэмт хэрэг дүүрэн, түм бужигнасан газар хүүгээ баячуудын сургуульд сургах гэж эх нь сунаж унатлаа ажиллана. Хэдий Дэвид сургуульдаа толгой цохидог ч баячуудын хүүхдүүдэд гадуурхагдаж, алхам тутамд мөнгө нэхэгдэж байдаг сургуульд сургахаар өөрийгөө умартсан эхдээ санаа зовж гарахыг хүсэвч ээж нь тас зөрж хүүгээ ядуусын давхаргаас гаргаж элитүүдийн давхаргад оруулна гэж зүтгэнэ. Өөрсдийн ядуу хувь тавилантай эвлэрэхийг хүсээгүй эх нь махран зүтгэсээр зэвсэгт мөргөлдөөний үеэр автомашины ослоор нас барахад Мартинез хүү баян ядуугийн ялгаа хэтэрхий их болсон харгис, хүнлэг бус ертөнцөд амь зуухын тулд өөрийн биед механик тоноглол суурилуулснаар уг цуврал эхэлнэ.
Англи нэр: Cyberpunk: Edgerunners
Гарч эхэлсэн: 2022
Ангийн тоо: 10