Бурхны хот

"Бурхны хотод чи зугтъя гэвэл тэд чамайг барина. Үлдье гэвч бас л бариад авна. Намайг хүүхэд байхаас хойш л тийм байлаа..." Энэхүү кино нь 1997 онд хэвлэгдсэн Бурхны хот номын зохиолоор хийгдсэн ба үйл явдлыг бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. 1960-1980-аад оны эхэн үеийн Бразилын үзэсгэлэнт Рио де Жанейро хотын ядуусын хороолол болох Бурхны хотод болж байсан дээрэмчид, хулигаанууд болон хар тамхины наймаа, нийгмээс гадуурхагдан цөлөгдсөн ядуусын өдөр бүрийн буун дуу тачигнах хүнд хэцүү амьдралыг хайр найргүй харуулжээ. Тухайн үеийн нийгмийн байдал яг тийм байсан бөгөөд буу барьсан арав хүрэхгүй насны хүүхдүүд бусдыг дээрэмдэж, аминд хүрч, өвс татаж, кокайн сорох нь хэвийн үзэгдэл байжээ. Киноны гол дүрийн баатар, гэмт хэрэг цэцэглэсэн хотод өсөж торнисон Пуужин болон түүний насны Бяцхан Шоо нарын сонгосон хоёр өөр зам хувь тавиланг нь хааш хүргэхийг энэхүү гэмт хэрэг, адал явдалт киноноос үзээрэй. Португал хэл дээрх уг кино нь 2004 оны Оскарын шилдэг зураг авалт, шилдэг кино найруулагч, шилдэг кино редактор, шилдэг кино зохиол, шилдэг гадаад кино шагналуудад тус тус нэр дэвшсэн боловч харамсалтай нь алинд нь ч ялаагүй юм. Гэсэн хэдий ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан энэ кино 21-р зууны хамгийн агуу кинонуудын нэгт зүй ёсоор орж, өдгөө хүртэл кино ертөнцийн түүхэнд чухал байр эзэлсээр байна. "Цус нөж, аллага, ёс бус хэллэг агуулагдсан тул зөвхөн насанд хүрэгчдэд зориулав."

Ангил нэр: City of God

Гарч эхэлсэн: 2002

Төрөл: Адал явдалт, Цус нөжтэй

  • Одоогоор Кино байхгүй байна