Кэнган Ашура

1715 он, Эдогийн эрин үед наймаачдын цуст тэмцэл тасралтгүй үргэлжилж байлаа. Тэдний хүсэж байсан зүйл бол наймааны онцгой эрх буюу дээд зиндааны байр суурь. Наймаачид сүрдүүлэг, хүчирхийлэл, аллага гээд байж болох бүх аргыг ашиглан өрсөлдөгчдөө замаасаа зайлуулж байв. Хэрэг хэрээс хэтэрсэн тул 7-р шогун тэдэнд асуудлаа нударгаар шийдэх тушаал өгөв. Энэ нь орчин цагт компани хоорондын "Кэнган үхэл амьдралын тэмцээн" болсон билээ. Ямашита Казүо бол энгийн л нэгэн хижээл насны менежер эр. Гэтэл нэг өдөр захирал нь дуудан түүнийг компаниа төлөөлж Кэнган тэмцээнд төлөөлөгчөөр орох үүрэг өгнө. Харин түүний тулаанч нь "Ашүра" хочит Токита Оома гэх залуу байлаа.

Ангил нэр: Kengan Ashura

Гарч эхэлсэн: 2019

Ангийн тоо: 24

Төрөл: Тулаан, Цус нөжтэй, Тулааны урлаг

    • 1-р бүлэг
  • Одоогоор Кино байхгүй байна