Японы уламжлалт хина хүүхэлдэйн урлал ажиллуулж аж төрдөг Гожо бага байхын л өвөөгийнхөө урладаг хүүхэлдэйнд автаж өөрөө ч мөн хүүхэлдэй урлах чин хүсэлтэй болжээ. Багийн найз нь түүний сонирхлыг хүйсээс нь болж гаж мэтээр хүлээн авсанд Гожод хүнд тусан хэнд ч ил болгон ярилгүй өсжээ. Үүний улмаас ахлах ангид орсон ч найз нөхөдгүй хэвээр, бусадтай ярилцахаас дөлдөг болсон байлаа. Ангийнх нь охин болох Китагава нь өөрийн сонирхлыг хэний ч шоглоом болгохыг хүсдэггүй, бусдын сонирхлыг үл тоомсорлодог хүмүүсийг тэвчдэггүй нэгэн байлаа. Санамсаргүй тохиолдлоор Гожог хүүхэлдэйн хувцас оёх дуртайг мэдсэн Китагава өөрөө косплей хийх сонирхолтой боловч оёхдоо тааруу гэдгийн улмаас түүнээс туслахыг хүснэ. Анх удаагаа өөрийнх нь сонирхлыг таатай хүлээн авсанд талархсан Гожо ч мөн түүний хүсэлтийг зөвшөөрснөөр тэдний үерхэл нөхөрлөл эхэлнэ.
Ангил нэр: My Dress-Up Darling
Гарч эхэлсэн: 2021
Ангийн тоо: 12
Төрөл: Инээдмийн, Хайр дурлал, Сургуулийн амьдрал, Өдөр тутмын амьдрал
-
1Надтай эсрэг тэсрэг ертөнцөд амьдардаг нэгэн2Бушуулаад, хийх үү?3Тэгвэл яагаад болохгүй гэж?4Энэ найз охиных чинь үү?5Хамгийн гоё хөхний хүүдий нь болохоор тэр байх?6Нээрэн үү?7Золиг, хайлтай залуутайгаа гэртээ болзох гэж8Арын гэрэлтүүлгийг санал болгож байна9Тэр зургийг харснаас хойш олон зүйл болсон учраас10Бүгдэд нь олон зүйл тохиолддог11Би одоо хайрын буудалд байна12Миний дэгжин хонгор
-
Одоогоор Кино байхгүй байна