Хүж дэлхийн шастир

Хүж дэлхийн нутагт гай гамшиг нүүрлэжээ. Луунууд үүлсийн цаагуур тулалдаж буй нь үзэгдсэн нь урьд хойчид огт тохиож байгаагүй явдал болсон байна. Хүчирхэг Их шидтэн Моринхарцгай энэхүү үйл явдлуудын цаадах зангилааг тайлахаар аян замд гарахдаа Аррэн гэгч ханхүүтэй тааралдана. Аррэн нь Энлад хаант улсаас оргосон хаан ширээний өв залгамжлагч бөгөөд харваас дуу цөөтэй, зовлон үзсэн залуу хөвүүн билээ. Тэрээр өөрийг нь зовоож буй харанхуй дүр төрхтэй үл мэдэгдэх зүйлээс зугтаахыг оролдон, тэмтчин хэсүүчилж яваад Моринхарцгайн аян замд нь цуг явахаар шийддэг. Шидийн ертөнц Хүж дэлхийд сайн болоод муу талуудын хоорондох байдаг л нэг тулааныг бус зүрх сэтгэлийн уг дахь тулааны талаар хөндөнө.

Гарч эхэлсэн: 2006

Төрөл: Адал явдалт, Уран зөгнөлт

  • Одоогоор Кино байхгүй байна