Хаадын зэрэг гэж юу вэ? Хүчин зүтгэх олон алдар нэрт баатруудтай учраас уу? Захирах газар олон, хотууд нь цэцэглэн хөгжиж байна уу? Мөн юу юунаас илүүтэй баатар шиг хүчирхэг үү? Эдгээр нөхцөлүүдээр улс бүрийн хааны зэргийг тодорхойлдог. Боссе хаант улсын ханхүү болох Божжи нь ирээдүйд хамгийн аугаа хаан мөрөөдөлтэй хүү. Гэвч хөөрхий хүү төрөлхийн хэлгүй, сонсголгүй учир ард олон нь өрөвдөж, үеийн хүүхдүүд нь түүнийг тэнэг гэж гоочилно. Хэдий тийм боловч Божжи ханхүү хэнд ч байхгүй өгөөмөр цайлган сэтгэлтэй, өр нимгэн хүү юмсанжээ. Божжи ханхүү хүүхдийн сэлэм ч барьж дийлэхгүй туниа муутай тул хаан ааваас нь эхлээд албатууд, ард түмэн нь ихэд л санаа зовно. Хоёр дахь хатны хүү ханхүү Дайда нь хэзээ нэг өдөр Божжитой хаан ширээний титмийн төлөө тэмцэлдэх нь тодорхой бөгөөд хүмүүст дараагийн хаанд тохирох ханхүү хэдийнээ харагдаж байлаа. Сайхан сэтгэлт ханхүү Божжи болон түүний найз Кагэ нарын адал явдлыг энэхүү анимэнээс хүлээн авч үзээрэй.
Англи нэр: Ousama Ranking
Гарч эхэлсэн: 2021
Ангийн тоо: 23
Төрөл: Адал явдалт, Инээдмийн, Уран зөгнөлт
-
1
Нүцгэн ханхүү2
Ханхүү Кагэ хоёр3
Шинэ хаан4
Анхны аялал5
Холбоотой хуйвалдаанууд6
Газар доорх ертөнцийн хаан7
Ханхүүгийн сургалт8
Мөрөөдлийн золиос9
Хатан бамбай хоёр10
Ханхүүгийн сэлэм11
Ах дүү хоёр12
Дайны төвөргөөн13
Үймээн самуун дахь хаант улс14
Ханхүү эргэн ирсэн нь15
Газар доорх ертөнцийн баатрууд16
Хааны сүр17
Үхэшгүй мөнхийн хараал18
Бурхадтай хийсэн дайн19
Сүүлийн хамгаалалт20
Үхэшгүйн эсрэг Дийлдэшгүй21
Хааны зэвсгийн эрдэм22
Чөтгөрт өгсөн амлалт23
Хаан ба Нар -
Одоогоор Кино байхгүй байна