Такт бүтээл: Тавилан

Нэгэн өдөр дэлхий дээр солирын чулуулгууд бороо мэт асгарч орхив. Тэрхүү чулуунуудад нууцлаг, хачирхалтай хүч оршин байсан ба дэлхий дахинд хүмүүс тэдгээр чулууг судалцгааж эхэлжээ. Харин үүний дараагаар дахин солирын чулуулгууд унахад энэ удаад хар өнгөтэй байсан нь дэлхийг орвонгоор нь өөрчилж орхисон юм. Тэрхүү хар чулуулгуудаас Ди-2 гэх мангасууд бий болж хүн төрөлхтөн, араатан амьтдыг дайрч, ой мод, ургамал ногоог талхалж орхижээ. Ди-2 мангасууд тэдний цорын ганц сул тал болох хөгжмийг үгүй хийснээрээ дарагдахын аргагүй болж, амьдрал устаж үгүй болох нь уу гэж байтал хэсэг хүмүүс тэднийг эсэргүүцэх чадалтай байсан юм. Тэд бол хөгжмийн хүчийг эзэмшсэн эмэгтэйчүүд буюу "Мюзикарт"-ууд буюу тэднийг удирдан залах эрэгтэйчүүд буюу "Удирдаачид" байлаа. Уг анимэ нь 2047 онд, ихэнх хэсэг нь сүйрсэн дэлхийн Америк улсад үйл явдал нь өрнөдөг.

Гарч эхэлсэн: 2021

Төрөл: Адал явдалт, Тулаан, Уран зөгнөлт, Онцгой хүч