Изү их сургуулийн оюутан болсон Китахара Иори авга ахынхаа усанд шумбалтын хэрэгсэл зардаг Уудам Далай дэлгүүрийн 2 давхарт байрлах гэрт оршин суухаар болно. Шинэ орчин, шинэ амьдралыг хүсэн мөрөөдсөн Иоригийн төсөөллийг ахынх нь дэлгүүрт байнга байх 3-р курсын ах нар нь нурааж орхих ба тэдний хээгүй байдал, архины хэрэглээ нь Иоригийн оюутны амьдралыг орвонгоор нь эргүүлнэ. Сэлж чаддаггүй түүнийг усанд шумбалтын дугуйланд хүчээр оруулснаар оюутан залуу насных нь инээдтэй, хөгжилтэй, адал явдалтай түүх өрнөнө.
Англи нэр: Grand Blue
Гарч эхэлсэн: 2018
Ангийн тоо: 24
Төрөл: Инээдмийн, Хайр дурлал, Элэглэх, Өдөр тутмын амьдрал, Спорт