Харц гаралтан насаараа ноёны зарц болж, сохор зоосны хөлсгүй ажилласныхаа хариуд унтах оромж, өл даах хоол олж иддэг цаг үе. Жаал хүү Весемир өөрийн харц амьдралдаа сэтгэл дундуур амьдрахдаа нэгэн өдөр Витчер түүний чөтгөр шүглэсэн эхнэрийг нь эмчилснээрээ өндөр шан харамж авсныг хараад түүнийг ч мөн авч явж Витчерт сургахыг хүснэ. Мөнгөтэй л болчихвол хөрөнгө мөнгөний хорвоод дурлалт охинтойгоо дутуу гуцуу зүйлгүй сайхан амьдарна гэж санасан Весемир төрсөн нутгаа орхин Витчер болох хүнд хэцүү сорилтдоо тулахдаа амьдрал гэдэг тийм ч амаргүй, үнэн гэдэг хэчнээн хатуу болохыг олж ухаарна. Энэхүү кино нь Нэтфликсийн алдарт Witcher цувралын дагавар кино буюу гол дүр Гералтын багш Весемирийн түүхийг өгүүлэх буюу гол цувралтайгаа төдийлөн хамааралгүй бүтээл юм.
Англи нэр: The Witcher: Nightmare of the Wolf
Гарч эхэлсэн: 2021
Төрөл: Адал явдалт, Тулаан, Уран зөгнөлт, Анимейшн
-
Одоогоор Кино байхгүй байна