Евангелион

Хоёрдугаар тэсрэлт гэх дэлхий даяар үүдсэн гамшгийн улмаас хүн төрөлхтний тал нь устаж, ан амьтан, экосистемийн мөхлийн ирмэгт хүрснээс 15 жилийн дараа Токио-3 гэх бэхлэлт хотод ганцаар өссөн Икари Шинжиг эцэг Икари нь гэнэт өөрийн ажил болох нууцлаг байгууллага НЕРВ-д дуудан авчирна. Сахиусан тэнгэр гэх харь гарагийн үл мэдэгдэх биетүүд дэлхийг сүйрэлд хүргэх Гуравдугаар тэсрэлтийг үүдүүлэхээр ирсээр байх аж. Авчирсан даруйдаа түүнийг Евангелионыг жолоодож, Сахиусан тэнгэртэй тулалдахыг тушаах бөгөөд үгүй бол харь гэдэг. Насаар нь хүүгээ тоолгүй хаясан хэрнээ дуудсан даруйдаа Шинжиг гэх бус аймшигт биеттэй тулалдуулах гэж байгаад гомдох боловч аргагүйн эрхэнд Евангелионы жолооны ард сууна. Евангелион гэх био-роботыг зөвхөн сонгогдсон өсвөр насны хүүхдүүд л жолоодож чадах ба тэдний нуруунд хүн төрөлхтний оршин тогтнол гэх хүндхэн ачаа оногдож байлаа. Сахиусан тэнгэрүүдийг улам их гамшиг авчрахаас сэргийлж Евангелионыг жолоодохоос болсон явдал, үүнээс үүдэлтэй сэтгэлийн дарамт, цочролыг гүнзгий тусгаснаараа сэтгэлзүйн жанрын хамгийн шилдэг анимэ гэж нэрлэгддэг. Хүн төрөлхтний оршин тогтнолын төлөөх тэмцлээс гадна дүрүүдийн онцлог, хөгжүүлэлт, хийц, зураглал, тулаан, хөгжим, зохиол, өрнөл гээд бүх цаг үеийн шедевер бүтээлүүдийн нэгт яах аргагүй тооцогддог. Түүнчлэн тус анимэ нь анимэ ертөнцийг өөрчлөн шинэчлэлтэд хүргэсэн төдийгүй анимэ соёлын бэлэг тэмдэг нь болсон байдаг. Кино, манга, анимэ гээд Евангелион франчайз нь Японы зах зээлд рекорд тогтоосон байдаг бөгөөд гадаад орнуудад ч тэр 2007 он гэхэд 150 тэрбум иен, Евангелионы пачинко тоглоом нь 2015 онд 700 тэрбум иений ашиг олсон байдаг. Евангелион цуврал гарснаас хойш хэдийнээ 26 жил өнгөрөөд байгаа хэдий ч одоо ч дэлхий даяар маш алдартай цуврал хэвээр байна.

Гарч эхэлсэн: 2007

Ангийн тоо: 4

Төрөл: Драм, Тулаан, Мека, Сэтгэл зүйн, Шинжлэх ухааны уран зөгнөлт