Уйланхай Хүн чөтгөр

Энэхүү цуврал нь 1970-аад оны эхэн үед болох үйл явдлыг 21-р зуун болгон шинэчилсэн боловч хүн төрөлхтнийг устгах эрмэлзэлтэй чөтгөрүүдтэй нүүр тулж буй Акира Фүдо ба түүний найз Рёо Асука нарын талаарх Нагайн манганы үндсэн суурийг хадгалан үлдээжээ. Нагай Гогийн Хүн чөтгөр манга цувралын 50 жилийн ойд зориулсан анимэ төсөл хийгдэхээр зарлагдахдаа өнөө цагийн шилдэг анимэ бүтээгчдийн нэг Юса Масааки Уйланхай Хүн чөтгөр болон өөрчилсөн байна. Чөтгөрүүдийг ялах цорын ганц арга зам бол тэдний хүч чадлыг олж авах гэдэгт итгэж, Рёо нь Акираг чөтгөртэй нэгдэхийг ятгадаг. Ингэснээр Акира чөтгөрийн хүчийг олж авах боловч хүний сүнсээ хадгалан авч үлдэх Хүн чөтгөр болж хувирдаг. Шүүмжлэгчид энэ бүтээлийг дүгнэхдээ энэ анимэ бэлгийн бойжилт, бэлгийн амьдрал, хайр дурлалын сэдвийг хөндсөн ба өгүүлэмж болоод төгсгөл нь нигилист шинжтэй гэж үздэг. 2018 онд тус цуврал гарахад фэнүүд нь хоёр хуваагдаж, хамгийн их яригдсан анимэ болсон төдийгүй маш олон миймийг бий болгож байлаа. Netflix дээр үзэгдсэн тоо нь тодорхойгүй ч уг цувралыг хит болсон гэж сэтгүүлчид тодорхойлдог. Шүүмжлэгчид Уйланхай хүн чөтгөрийг маш нааштайгаар үнэлсэн бөгөөд зарим нь "Агуу бүтээл" гэж нэрлэж тус жилийн төдийгүй 2010-аад онд гарсан шилдэг цувралуудын нэг гэж бичиж байсан юм. Хэдий үзэгчдийн хувьд харуулах цочирдом үйл явдал болон төгсгөлөөс үүдэж сайн муу болсон гэж хоёр хуваагдсан боловч зураглал, хөгжим болоод эх зохиол болох манганыхаа үндсэн суурийг авч үлдсэнээрээ олны таашаалд нийцсэн байдаг.

Гарч эхэлсэн: 2018

Ангийн тоо: 10

Төрөл: Тулаан, Чөтгөр, Цус нөжтэй