"Цэнхэр сарны цус сорогч." Эртээ урьдын цагт Ванитас гэгдэх бусдадаа үзэн ядагддаг цус сорогч байжээ. Цус сорогч гэдэг нь угтаа улаан сарнаар төрдөг атал яагаад ч юм Ванитас л муу ёрын бэлгэдэл болох цэнхэр сарнаар төрж орхижээ. Бүгд Ванитасаас айж тосгоноос зайлуулж орхив. Ванитас орь ганцаар ой модон дунд харанхуйгаас айж, цасны хүйтэнд нүдүүлсээр явлаа. Тэгээд зүрхэндээ ийн андгайлав. Улаан сарнаар төрсөн цус сорогчдоос өшөө авна гэж. Өсөрхөж хорссон Ванитас нэгэн судрыг бичсэн нь цус сорогчийн жинхэнэ нэрийг сэвтээх онцгой чадвартай судар байлаа. "Энэ судрыг гартаа оруулсан нэгэн нь надтай адилхан цэнхэр гэрлийг нүдэндээ тээн бүх цус сорогчдыг мөхөөх эрлэгийн элч нь болох болтугай" гэж хараажээ. Энэ үеэс хойш он цаг өнгөрч Ноэ гэх тэрхүү Ванитасын судрыг эрж Франц руу нисэж яваа залуу цус сорогч нисэх онгоцонд явж байтал нэгэн цэнхэр нүдэт залуу гарч ирсэн нь тэрхүү Ванитасын судрыг өвлөсөн нэгэн байх бөлгөө. Ноэгийн тулааны өндөр чадвар, эрүүл чийрэг биеийг олж харсан Ванитас түүнийг өөрийнх нь хамтрагч болохыг хүсэж хоёр залуугийн амьдралын зам нь нийлэн их зүйлийг олж, их зүйлийг алдсан аян нь эхэлнэ.
Англи нэр: Vanitas no Karte
Гарч эхэлсэн: 2021
Ангийн тоо: 24
Төрөл: Адал явдалт, Шоонэн, Онцгой хүч, Цус сорогч
-
1
Ванитас - Хэрвээ орхигдсон найдвар болбол2
Ноэ - Цэцэгсийн хотод3
Архивист - Ил цусанд дүрэх соёо4
Багт цэнгүүн - Шогт багтнуудын шөнө5
Дуртгал - Найзууд6
Аврал - Асуултууд7
Дур булаам бүсгүй - Хайр8
Газар доорх оршуулгын газар - Үхэл нойрсдог газар9
Анчин - Улаан нүдтэнийг агнагч10
Сорви - Дугаар 6911
Амлалт12
Хоёр сүүдэр - Хөдлөх цэг13
Мөнгөн ой - Учрах боломж14
Шулмын цайз - Шулам, залуу эр хоёр15
Хайч, тэнгэр хоёр - д'Апшьегийн цус сорогчид16
Цус сорогчдыг ангуучилсан нь - Араатан17
Өшөө авалт - Хар дарсан зүүдэнд гар хүрсэн нь18
Чамтай хамт - Зөвхөн хоёулхнаа19
Аялгуу - Цасан цэцэг20
Хайрын өвчин - Эдгэшгүй өвчин21
Өөр нэг - Шарх22
Уулзалт - Цэнхэр шөнө23
Бороо - Бороо шиг нулимс24
Түүний хүсэл -
Одоогоор Кино байхгүй байна