Жаал хүү

Хоосон ангиуд, уйтгартай өдрүүд. Урьдын л адил нэгэн хэвийн зуны амралт эхлэх гэж байтал гэнэтхэн сургуулийн барилга өөр хэмжээст ертөнц рүү шилжиж дотор нь байсан 36 сурагч хоригдох нь тэр. Жигтэй явдал тохиолдож зарим сурагчид онцгой чадвартай болсон бол зарим нь болсонгүй. 7 хоног сургуульдаа таг гацсан тэд бүгд л өөр өөрсдийнхөөрөө болж буй явдалд хариу үйлдэл үзүүлнэ. 36 өөр хүмүүс бүгд өөр өөрсдийнхөөрөө байх гэхэд сурагчдын зөвлөлөөс нэг дэг журамд оруулах санаа гаргаж мөрдөөгүйг нь шийтгэх болдог. Өөр хэмжээст ертөнцөд очсон сургууль өөрийн гэсэн бие даасан "нийгэм" болоход сурагчид янз бүрээр хүлээн авч онцгой чадвартай болсон нь эсэргүүцдэг бол, онцгой чадвар олж аваагүй нь үг дуугүй дагана. Тэд өөрсдийн хэмжээст ертөнц буюу "дэлхий"-д эргэн ирж урьдын амьдралдаа орох болов уу?

Гарч эхэлсэн: 2021

Ангийн тоо: 12

Төрөл: Адал явдалт, Учир битүүлэг, Сургуулийн амьдрал, Онцгой хүч