Дорохэдоро

Хүн төрөлхтөн, шидтэнүүд, чөтгөрүүд зэрэгцэн оршдог орчлон ертөнц. Хүн төрөлхтний оршдог газрыг "Нүх" гэдэг ба зэргэлдээх газарт амьдардаг шидтэнүүд хүний ертөнцөд ирэн хүмүүсийг шидийнхээ туршилтын туулай болгон ашигладаг. Анхандаа хүмүүс шидтэнүүдийн эсрэг хүчтэй тэмцэж тэднийг даран сөнөөх хөдөлгөөн ихээр явуулж үй олноор нь хөнөөх болсон боловч удалгүй шидтэнүүдийн үнэмлэхүй хүчинд ялагдан дахин тэдний өөдөөс сөргөлдөхөө больжээ. Улмаар шидтэнүүд хүссэн үедээ "Нүх"-д ирж хүмүүсийг дураараа туршилтын туулайгаар ашиглах нь энгийн үзэгдэл болов. Ийм нэгэн туршилтад орж гүрвэл толгойтой болж, өөрийн ой санамжийг алдсан эр Кайман найз Никайдо гэх тогооч бүсгүйн хамтаар толгойгоо эргүүлэн авч, өөрийн хэн байсныг мэдэхээр шидтэнүүдийг ангуучилж эхэлнэ. Кайман гүрвэл толгойтой болсноор шидтэнүүдийн шид түүнд нөлөөлөхөө больж, үүнийхээ ачаар тоомгүй олон шидтэнийг цааш нь харуулна. Энэ нь Эн гэх нэгэн нөлөө бүхий шидтэний чихэнд хүрч Кайман болон Никайдотой сөргөөцөлдөж эхэлнэ. Кайман өнгөрснийг сөхөн, өөрийгөө эрэлхийлэх тусам улам л учир битүүлгийн гүнд шигдэнэ.

Гарч эхэлсэн: 2020

Ангийн тоо: 12

Төрөл: Инээдмийн, Тулаан, Уран зөгнөлт, Цус нөжтэй, Ид шид