Токиогийн өшөө авагчид

Амьдрал нь дэндүү дордож, цагийн ажил хийж өдөр хоногийг өнгөрүүлж нийгэмд эзлэх байр суурьгүй Такэмичи Ханагаки нэг л мэдэхэд 26 нас хүрчээ. Санамсаргүй зурагтын мэдээгээр Токио дахь гэмт бүлэглэлийн мөргөлдөөнөөр энгийн иргэдийн амь үргэдсэн тухай гарахад дунд сургуульдаа үерхэж байсан охин нь дүүгийнхээ хамтаар үхсэнийг олж мэднэ. Амьдралаа эргэн нэг харахад 26 жилийг хий дэмий өнгөрөөснөө дэмий л бухимдан галт тэрэгний тавцан дээр зогсох Ханагакиг нэгэн хүн түлхэхэд тэрээр 12 жилийн өмнөх дунд сургуулийн үедээ очсон байх нь тэр. Амьдралынх нь хамгийн оргил үе байсан тэрхэн мөчид өөрийгөө өөрчилж, ирээдүйг ч эргүүлэхээр шийдсэн Ханагаки найз охиныхоо дүүтэй хамтран эгчийг нь аврахаар эргэлт буцалтгүй санаа шулуудна.

Гарч эхэлсэн: 2021

Төрөл: Адал явдалт, Учир битүүлэг, Шоонэн