Гэрийн нөхрийн замнал

Нэг шөнийн дотор өрсөлдөгч бүлэглэлийнхээ 10 оффисийг ганцаар, нүцгэн гараараа буулгаж авсан Үхэшгүй Тацу гэх якуза гэмт хэргийн ертөнцөөс хөндийрч, гэрийн ажлаа хариуцан амьдрах эр нөхөр болно чинээ хэн санах вэ? Нандин зүйлсээ хамгаалахад хүч хэрэглэх хэрэггүйг ойлгосон якуза Тацу энгийн амьдралаар амьдрах гэвч сорвитой нүүр, шивээстэй бие, сүрдэм хувцсаас нь хүмүүс айн мэгдэж хөгжилтэй, инээдэмтэй үйл явдлууд өрнөх болно.

Гарч эхэлсэн: 2021

Ангийн тоо: 5

Төрөл: Инээдмийн, Драм, Өдөр тутмын амьдрал