Хоримияа

Сургуулийнхан дундаа уян яруу, эелдэг ааль, онц сурлагаараа танигдсан ахлах ангийн сурагч Хори Кёокод хэний ч мэдэхгүй нууц тал бий. Ажлын шаардлагаас болж эцэг эх нь үргэлж эзгүй байдаг ба Кёоко ихэнх цагаа дүүгээ харах бас бус гэрийн ажилдаа нухлагдан өөртөө гаргах цаг хомс байдаг байлаа. Мияамура Изүми бол нүдний шил зүүсэн отаку төрхтэй ангийнх нь дүнсгэр хөвгүүн. Болхи боловч зөөлөн хүн юм. Гэвч урт үсээрээ 9 цоолбороо далдалсан, нуруу болон зүүн мөрөндөө шивээстэй нэгэн. Гэнэтийн учрал тохион сургуулиас гадуур Хори Мияамура өөр өөр төрхтэйгөөр анх удаа уулзалдсанаар үйл явдал өрнөх болно. Туйлын эсрэг хоёр зан чанартай мэт хэрнээ бие биенийхээ хэн нэгэнд харуулаад байдаггүй талаа хуваалцан нандин харилцааны эхлэл тавигдах юм.

Гарч эхэлсэн: 2021

Ангийн тоо: 13

  • Одоогоор Кино байхгүй байна