Ноблесс

Хүн төрөлхтөнтэй зэрэгцэж оршдог Язгууртнууд гэгч этгээдүүд олон зуун жил наслаж, хүнээс хол илүү хүчтэй тэд олон зууны турш хүн төрөлхтнийг хамгаалж иржээ. Нэр төрөө ихэд эрхэмлэн дээдэлдэг сурвалжит тэд олон мянган жилийн тэртээ оршин тогтнохдоо өөрсдийн онцлог, уламжлалыг хадгалж иржээ. Ноблесс Райзелийг 820 жил унтаад сэрэхэд хүн төрөлхтөн эдүгээ цагийн хөгжил, нийгмийн ололт амжилтад хүрсэн байв. Үүний зэрэгцээ хүнээс илүү хүчийг олж авахыг эрмэлзсэн Холбоотон гэгч нууц байгууллагын бусармаг үйл ажиллагаатай нүүр тулах хүмүүс, язгууртнуудын хоорондын харилцаа, тулаан хэрхэн үргэлжлэхийг энэ анимэнээс үзээрэй.

Гарч эхэлсэн: 2020

Ангийн тоо: 12

Төрөл: Адал явдалт, Тулаан, Онцгой хүч, Цус сорогч