Урамэши Юүсүкэ бол үргэлж зодоон цохион хийж явдаг, эргэн тойрноо айлгаж явдаг нэгэн. Бодит байдал дээр Юүсүкэ сайхан сэтгэлтэй, хорон муу санаагүй хүүхэд байв. Нэгэн өдөр машины зам дээрээс бөмбөгөө авах гэж явсан хүүхдийг аврахаар машины осолд орж санамсаргүйгээр тэнгэрт хальдаг. Үүнийг нь Сүнсний орны Эрлэг номун хаан харгалзан үзээд Юүсүкэд эргэн амьдрах боломж олгодог. Гэвч ингээд зогссонгүй, амилсных нь дараа Сүнсний орны болон Хүний ертөнцийн хоорондын зөрчил, чөтгөрийн хорон санаат үйлдлийг таслан зогсоох Юүсүкэг Сүнсний орны мөрдөгчөөр томилно. Улмаар Юүсүкэ болон түүний нөхөд Сүнсний болон Хүний ертөнцийн хоорондох энх тайвныг хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.
Англи нэр: Yu Yu Hakusho
Гарч эхэлсэн: 1992
Ангийн тоо: 112
Төрөл: Адал явдалт, Тулаан, Шоонэн, Онцгой хүч
-
Одоогоор Кино байхгүй байна