Штайнс;Гэйт - 6-р анги

Эрвээхийн нөлөөн гажилт

Үгсийн тайлбар

#1: Цаг хугацаанд аялагч Мэйл - Дарүгийн өнгөрсөнд очдог мэйлийг нэрлэх санаа. "Цаг хугацаанд шилжигч охин" (Toki o Kakeru Shoujo) анимэн нэрнээс сэдэвлэсэн.

#2: Делориан Мэйл - Маюүригийн өнгөрсөнд очдог мэйлийг нэрлэх санаа. "Back to the Future" гэх америк кинон дээр гардаг цаг хугацаагаар аялагч машин DeLorean DMC-12-ын нэр болно.

#3: Ди-Мэйл - Күрисүгийн өнгөрсөнд очдог мэйлийг нэрлэх санаа. Делориан мэйл гэдгийн товчлол.

#4: Үрд ажиллагаа - Ди-Мэйл явуулах туршилт. Норсын домгоор "Үрд" гэдэг нь өнгөрснийг захирагч Дарь эх. Үрд нь Верданди, Скүлд гэх хоёр эгчтэй.

#5: Керр хар нүх - Эргэлддэг хар нүх. Ихэнх энгийн хар нүхнүүдэд тэнхлэг гэж байдаггүй. Тэд зүгээр л орчин тойрныхоо материйг өөртөө сорж байдаг. Керр хар нүх нь өөртөө соронгоо тэнхлэгээрээ эргэлддэг. Тиймээс матери шууд хар нүхэнд сорогдолгүйгээр тэнхлэгийг даган үүрд эргэлдэх боломжтой. Ийм учраас Керр хар нүх цаг хугацаанд аялахтай холбогдон яригддаг. Харьцангуйн онол ёсоор гэрлийн хурдад ойртох тусам цаг хугацаа удааширна. Гэрлийн хурдыг давж гарч чадвал цаг хугацааг хүссэн тэнхлэгийн дагуу огтлон гарах боломжтой.

#6: Тохиолын хязгаар - Хар нүхний таталцлын орон зай. "Буцах замгүй цэг". Өөрөөр бас үзэгдлийн хаяа (Event horizon) гэх нь ч бий. Хар нүхний амсар хэсэг, таталцал үйлчлэх бүс. Үүнээс цаашилбал төв рүү нь сорогдоно. Нэгэнт энэ хэсэгт очсон л бол орон-цагийн бүх хэмжүүр зогсож гарах гарцгүй болдог. (Гэрлийн цацраг ч хүртэл гарах аргагүй)

#7: Гүтэн Моргэн - Германаар өглөөний мэнд гэсэн үг.

Бусад ангиуд

Сэтгэгдлүүд ()