Штайнс;Гэйт - 2-р анги

Цаг хугацаагаар аялах дэмийрэл

Үгсийн тайлбар

#1: SCIENCY - (SCIENCY сэтгүүлийн элэглэл) Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгээс гаргадаг хамгийн алдартай шинжлэх ухааны сэтгүүл. 2010 оны 4-р сард 18-хан насандаа Макисэ Күрисүгийн судалгааны ажил уг сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд улмаар тэрээр уг сэтгүүлд нийтлэгдсэн хамгийн залуу эрдэмтэн болдог.

#2: Шидэт Самидарэ - Бикүяад зарагддаг хуурамч илд.

#3: Охаа! - "Охаёоү Гозаимасү" буюу өглөөний мэнд гэсний товчлол. 2000 оны үед олон нийтийн дунд ихээхэн тархаж байсан хэллэг боловч одоо бол хуучных гэдгээрээ л алдартай.

#4: @channel - Бодит амьдрал дээрх 2chan, 4chan гэх зурган дээр хэлэлцүүлэг өрнүүлдэг сайтуудтай ижил сайт. Цуврал дээр гардаг цор ганц tripcode (уг сайтуудад бүртгэлийн оронд хэрэглэдэг тусгай код) ашигладаг хүн нь Жон Тайтор бөгөөд, Хооүин Кёома болон 'КүриГохан ба Камэхамэха' нар нь tripcode-ийн оронд нэр ашигладаг.

#4.1: "Saging", "Ageing" - Ихэнх зурган хэлэлцүүлэг хийдэг сайтуудад sage болон age гэх хэллэгийг ашигладаг ба Sage гэдэг нь япон хэлний 下げる - сагэрү - бууруулах гэх үгийн товчлол бөгөөд ямар нэг хэлэлцүүлгийг муулах, бууруулах үед e-mail хаяг бичих талбарт бичигдэж ашиглагддаг. Age гэдэг нь түүний эсрэг 上げる - агэрү - өсгөх гэх үгийн товчлол бөгөөд тухайн хэлэлцүүлгийг дэмжих, санал өгөх үед e-mail хаяг бичих талбарт бичиж хэрэглэгддэг. Анимэ дээр Жон Тайтор болон Хооүин Кёома нар хэлэлцүүлэгт хариу бичихдээ Age бичдэг бол КүриГохан үргэлж Sage бичдэг.

#5: SERN - Société Européenne pour la Recherche Nucléaire - Европын цөмийн физик судалгааны нийгэмлэг. Бодит амьдрал дээрх European Organization for Nuclear Research буюу Европын цөмийн физик судалгааны байгууллагын анимэ дээрх хувилбар.

#6: Дистопиа - Зөгнөлт зохиолуудад гардаг нийгмийн зохион байгуулалтын нэг хэлбэр. Ямар ч эрх чөлөөгүй, дарангуйллын нийгмийг тодорхойлдог.

#7: Өвөөгийн Парадокс - "Хэрэв хүн өөрөө цаг хугацаагаар аялж өөрийнхөө өвөөг хөнөөвөл тухайн хүн өөрөө өвөөгийнх нь үхлээс гаралтай зэргэлдээх ертөнцөөс ирсэн байж таараад тэрхүү ертөнцөд анхнаасаа огт байгаагүй болно" гэсэн онол.

#8: Мартагдсан нууц техник - "Through Shoulder" - Нэвтлэх мөр гэдэг нэртэй Фэйрисийн нууц техник. Гиана ууланд хийсэн бэлтгэл гэдэг нь G-gundam анимийн 18-р ангид гардаг бэлтгэлийн хошигнол болно.

#9: "Аянганаас хурдан хөлөг баатар" - Chaos;Head анимэ дээр гардаг хакерын нэр

Бусад ангиуд

Сэтгэгдлүүд ()