Штайнс;Гэйт - 13-р анги

Метафизик үхэл

Үгсийн тайлбар

#1: "Сахиусан тэнгэрийн шат" - Сахиусан тэнгэрийн шат буюу диваажинд хүрэх шат. Христийн шашны библийн судрын оршил болсон "Эхлэл" гэх номонд Исакийн хүү Иаковын "Харан" орох замдаа тэнгэрээс буусан гэрэлт шатаар сахиусан тэнгэрүүд өгсөн уруудаж, шатны оргилд ертөнцийн эзэн зогсож буйгаар зүүдэлсэн гэдэг. Түүнээс хойш тэнгэрт чиглэсэн шат нь хүн төрөлхтөнд диваажинд хүрэх гүүрийг янз бүрийн утгаар төлөөлөх болсон ба Иаковын жишээ нь энэ тухай тусгагдсан хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний баримт учраас тэнгэрээс буусан шатыг дүрслэхдээ Иаковын шат, мөн Сахиусан тэнгэрийн шат хэмээн нэрлэх болж.

#2: Рембрандт гэгээ (Rembrandt ray) - Голландын агуу зураач Рембрандт нь бүхий л амьдралаа гэрлийг хэрхэн ашиглах талаар судалж өнгөрүүлсэн ба өөрийн зургууддаа ч гайхалтайгаар тусган харуулдаг байж. Түүний нэрээр нэрлэгдсэн гэрэлтүүлгийн техникийг "Рэмбрандт гэрэлтүүлэг" гэж нэрлэдэг байна. Уг техникийг ашиглахдаа зургийн гол дүр, гэрэлтүүлэг болон камер гурвын дунд зохих өнцөг бүхий гурвалжинг үүсгэдэг байна.

Байгалийн ер бусын үзэгдлүүдийн нэг болох бүрэнхий тэнгэрийн цоорхойгоор нарны туяа цацрах үзэгдэл (өөрөөр мөн Үүлэн чөлөөний нар) уг "Рэмбрандт гэрэлтүүлэг" адил зохих өнцөг бүхий гурвалжин үүсгэсэн тохиолдолд (гэвч ажиглагчийн өнцгөөс харж буй тохиолдолд) түүнийг "Рембрандт гэгээ" гэж нэрлэх албан ёсны бус хэллэг бий.

- Энэхүү үзэгдэл нь олон нийтийн дунд сахиусан тэнгэрийн шаттай холбогдон яригдах нь элбэг байдаг.
- Рэмбрандт мөн амьд ахуй цагтаа сахиусан тэнгэрүүд тэнгэрээс ирж, буцаж буй тухай уран зургууд туурвиж байжээ.
Үүний жишээ нь: "Абрахамын тахил" - (1635), "Тобиосыг орхиж буй сахиусан тэнгэр" (1637)

Бусад ангиуд

Сэтгэгдлүүд ()