Штайнс;Гэйт - 10-р анги

Хаосын онолын тогтсон тэнцэл

Үгсийн тайлбар

#1: Blood Tunes the Animation - Зохиомол анимэ цуврал. http://5pb.jp/games/chaoshead/blotu/

#2: Мокохан (蒙古斑) - Монгол хөх толбо - "Эрвин Балз" гэх Германы эрдэмтэн нээж Монголчуудын нэрээр нэрлэсэн төрөлхийн арьсны өнгө хувирах үрэвсэл. Зүүн болон зүүн өмнөд Ази, Өмнөд Африк, уугуул Америкчууд, Турк, уугуул Австраличуудад түгээмэл илэрдэг. Хүүхэд 3-5 нас хүрэх үеэр бэлгийн бойжилт явагдаж эхлэх үед өөрөө бүдгэрч алга болдог. Ихэвчлэн хөх өнгөтэй байх боловч гүн хөх, саарал хөх, гүн бор өнгөтэй байх нь бий. Япон хэлний Шири га Аой (尻が青い) буюу "хөх өгзөгтэй" гэх хэлц үг нь туршлагагүй, төлөвшиж амжаагүй гэсэн утгийг илэрхийлдэг. Харин Солонгосчууд уг толбыг Самшин Халми (삼신할미) гэх хүүхдийг ивээгч сүнсний үлдээсэн толбо хэмээн үздэг байна.

#3: Элдхүримнир ажиллагаа - Элдхүримнир гэдэг нь Норсын домогт гардаг бурхдын тогооч.

#4: "Ахиад л хэрэггүй юм холбож орхилоо - Гоемон" - Ирээдүйн багаж #5 - Тоос сорогчны үлээдэг халуун агаарыг ашиглан үс хатаагч. Хэт их цахилгаан зарцуулдаг учир өөр цахилгаан хэрэгсэл хамт залгасан тохиолдолд гүйдэл унагах аюултай. Ишикава Гоёмоны хэлсэн үгнээс санаа авч нэрлэсэн ба бүтэн нэрэнд нь түүний нэрийг ч бас хамт оруулсан байна. (http://www.great-quotes.com/quote/1626704)

#5: Y2K - 2000 онд ихэнх компьютерүүдэд илэрсэн алдаа. (Millenium bug) Он сар өдрийг хоёр оронгоор хадгалдаг байснаас болоод 2000 оны 1 сарын 1-нд бүгд алдаа заасан.

Бусад ангиуд

Сэтгэгдлүүд ()