Штайнс;Гэйт - 1-р анги

Эхлэл төгсгөлийн оршил

Үгсийн тайлбар

#1: Эл Псай Конгрүү - "Эл Псай Конгрүү" нь Окабэ Ринтаро гар утсаар ярьсан яриагаа төгсгөдөг нууц үг. Энэ хэллэг нь Грек болон Латин хэлний холимог бөгөөд "Ухаанаа хурцал" гэсэн утгатай. @channel дээр өргөн хэрэглэгддэг хэллэг болох "Ла Ёохасох Стиэна"-гаас санаа авсан бөгөөд бодит амьдрал дээрх жинхэнэ Жон Тайторын хэрэглэдэг нууц үг болох "Тэмпүс Эдакс Рэрүм" буюу "Цаг хугацаа, бүхнийг залгигч" гэсэн хэллэгтэй холбоотой байж магадгүй.

#2: “Байгууллага” - Окарины зохиож ярьдаг байгууллага. Тэрний ярьдагаар бол маш нууц бүлэглэл бөгөөд өрсөлдөгч байгуулагууд ч олонтой, тэрхүү байгууллагын нууц задарвал дэлхийд асар том үймээн самуун авчрах бөгөөд Окаринаас өөр хүн огт мэдэхгүй гэх. 1900 оны үеэс дэлгэрсэн "300-гийн хороо" гэх хуйвалдааны онол байдаг. Энэ хуйвалдааны онол нь Их Британий язгууртнууд 1727 онд "300-гийн хороо" гэгч нууц байгууллага байгуулсан гэх бөгөөд тэрхүү байгууллага нь бүхий л ертөнц дэлхийн цаашдын хөгжлийг ерөнхийд нь далдаас удирддаг гэх онол юм. "Байгууллага"-ийг үүнээс санаа авсан байж болзошгүй.

#3: Металл Үпа - Үпа нь зөвхөн Штайнс;Гэйтийн ертөнцөд байдаг Рай-нэт Какэү гэх анимэ дээр гардаг дүр юм. Металл Үпа нь Үпаг дуурайлган хийсэн тоглоомууд дундаас хамгийн ховор нь. Тиймдээ ч их үнэд хүрдэг.

#4: Алпакаман - Амьтан тэжээдэг видео тоглоомон доторх хүний царайтай лам гөрөөс. Хуучны SEGA, Dreamcast дээрх тоглоомын хошигнол.

#5: Хооүин Кёома - Гол дүр болох Окабэ, өөрийгөө агуу солиот эрдэмтэн гэж нэрлэдэг нөхрийн зохиомол нэр. Өөрийгөө бусад хүмүүст энэ нэрээр танилцуулдаг ба @channel дээр энэ нэрээ хэрэглэдэг. Энэ нэр нь шууд утгаараа "Галт шувууны сүм, үнэний галзуурал" гэсэн утгатай.

#6: Штайнс Гэйтийн сонголт - Окабэ ойлгож чадахгүй бүхнээ энэ үгээр тайлбарладаг. Энэ үг нь ямар ч утгагүй. Окабэ өөрөө энэ үгээ Герман дуудлагаар нь дууддаг тул Штэйнс биш Штайнс гэж явах болно.

#7: CRT - Cathode-ray tube нь дотроо электроноор бууддаг хоолойтой бүдүүн зурагт. Европын орнуудад CRT-г Брауны хоолой гэж нэрлэдэг.

Бусад ангиуд

Сэтгэгдлүүд ()