Мангас - 17-р анги

Дахин учирсан нь

MEGA 20-р зууны дундуур Баруун Германд "эдийн засгийн гайхамшиг" гэх үйл явдал тохиолдож үсрэлттэй хөгжиж эхэлсэн юм байна. Гэвч 1961 онд Берлиний хана боссоноор Зүүн Германаас ажиллах хүчин авахаа больсон. Тэгээд баруун Герман Турк улсаас ажиллах хүч авахаар гэрээ хийж л дээ. Анхандаа Туркууд манайхан Солонгос явж мөнгө хураадаг шиг Герман руу мөнгө хураах зорилготой богино хугацаагаар явж ажиллан буцаж ирцгээдэг байв. Гэвч засгийн газрын бодлого таатай болж эхэлсэн. Гадаад гэрээт ажилчдад нэмэгдэл цалин олгож бүүр гэр бүлээ татах боломжийг нь олгосноор буцах ажилчдын тоо цөөрч, шинээр ирэх ажилчид ихэссэн байна. 1974-с 1988 онуудад Герман дахь Туркуудын тоо 2 дахин өссөн гэдэг. 1990 онд Берлиний хана нурсны дараа иргэдийн дунд гадаад хүмүүст иргэншил өгөх өгөхгүй талаар ихээхэн маргаан үүссэн бөгөөд уг анийм дээр гарах үндсэрхэг үзэлтнүүд жинхэнэ бөгөөд Туркуудыг хавчин гадуурхаж эхэлсэн байна. Үндсэрхэг үзэлтнүүдийн хүчинд автсан хэрэг эхний жил гэхэд л 1500 бүртгэгдсэн бол дараа жил 2200 болжээ.

Бусад ангиуд